Мэдээ & Мэдээлэл
DJI Enterprise, Garmin, геодези, surveying болон технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг нэг дороос.
Онцлох нийтлэл

UB marathon 2026 гүйлтийн арга хэмжээнд GARMIN бренд оролцлоо.
UB Marathon 2026 олон улсын гүйлтийн арга хэмжээнд GARMIN брэнд амжилттай оролцлоо. Энэ удаагийн марафонд мянга мянган гүйгчид хурд, тэсвэр хатуужлаа сорин оролцож, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлсэн онцгой өдөр боллоо.
Сүүлийн нийтлэлүүд

Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа болон газрын ерөнхий үнэлгээний ажилд дрон технологи ашиглах үнэ төлбөргүй сургалт зохион байгуулагдана
Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа болон газрын ерөнхий үнэлгээний ажилд дрон технологийг ашиглах аргачлал, орчин үеийн шийдэл, практик хэрэглээг танилцуулах үнэ төлбөргүй сургалт 2026 оны 06 сарын 08-ны өдөр зохион байгуулагдана. Сургалтаар агаарын зураглал, орон зайн мэдээлэл цуглуулах, газрын үнэлгээ болон дата боловсруулалтын шийдлүүдтэй танилцах боломжтой. Оролцогчдын тоо 20 хүнээр хязгаарлагдах тул сонирхсон мэргэжилтнүүд урьдчилан бүртгүүлэхийг зөвлөж байна.

Garmin Connect™ аппликейшн – Таны эрүүл мэнд, спортын ухаалаг туслах
Garmin Connect™ нь Garmin ухаалаг цаг болон GPS төхөөрөмжүүдийн мэдээллийг нэг дор цуглуулж, эрүүл мэнд, дасгал хөдөлгөөн, өдөр тутмын идэвхийг хянах боломж олгодог үнэгүй аппликейшн юм. Зүрхний цохилт, нойр, стресс, алхам, калори, дасгалын үзүүлэлт зэрэг мэдээллийг бодит цаг хугацаанд харуулж, хэрэглэгчдэд эрүүл амьдралын хэв маяг төлөвшүүлэхэд тусалдаг. Мөн Garmin Coach, Body Battery™, бэлтгэлийн анализ зэрэг дэвшилтэт боломжуудыг ашиглан өөрийн зорилгод хүрэхэд илүү үр дүнтэйгээр бэлтгэл хийх боломжтой.

DJI Enterprise мэргэжлийн дроны сургалтыг амжилттай зохион байгууллаа
DJI Enterprise мэргэжлийн дроны сургалтыг Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөлд амжилттай зохион байгуулж, төслийн багийн инженер, мэргэжилтнүүдийг орчин үеийн дроны технологийн мэдлэг, практик ур чадвараар ханган ажиллалаа.

GARMIN брэндийн гүйлт, эрүүл мэндийн цаг UB Marathon Mini Expo 2026-д оролцлоо
GARMIN брэндийн гүйлт, эрүүл мэндийн ухаалаг цагнууд UB Marathon Mini Expo 2026 арга хэмжээнд амжилттай оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр спорт, фитнесс, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн хамгийн сүүлийн үеийн GARMIN загваруудыг танилцуулж, хэрэглэгчдэд бодитоор туршиж үзэх боломжийг олгож байна.

Марафон бол зөвхөн гүйлт биш
Марафон бол биеийн шингэнээ зөв нөхөж, энергиэ ухаалгаар удирдах уралдаан юм. Ялангуяа 21 км, 42 км-ийн зайд шингэн болон нүүрс усаа буруу тооцоолбол сүүлийн км-үүдэд хүч огцом унаж, “hitting the wall” буюу хана мөргөх мэдрэмж төрдөг.

Garmin цагны танилцуулга: Эрүүл мэнддээ хэрэгтэй цаг зүүгээрэй.
Garmin цаг нь спорт, эрүүл мэнд, аялал болон өдөр тутмын хэрэглээг нэг дор хослуулсан өндөр чанартай ухаалаг төхөөрөмж юм. Ялангуяа идэвхтэй амьдралын хэв маягтай хүмүүсийн хувьд найдвартай туслах болж хиймэл оюун ухаанд суурилан таны эрүүл мэндийн дата бааз утасны апп дээр тань үүсэж байх болно. Хэрэв та 7-90 хоногийн батарейгаа барьдаг, нарийвчлалтай GPS-тэй, эрүүл мэндийн дэлгэрэнгүй хяналттай ухаалаг цаг хайж байгаа бол Garmin бол хамгийн зөв сонголтуудын нэг юм.

DJI Dock 3 танилцуулагдлаа — Дрон ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ
DJI компани дроны автомат ажиллагааг шинэ түвшинд хүргэх DJI Dock 3 төхөөрөмжөө танилцууллаа. Энэхүү ухаалаг станц нь дроныг автоматаар хөөргөх, газардуулах, цэнэглэх боломжтой бөгөөд алсын зайнаас бүрэн удирдах системтэй. Dock 3 нь үйлдвэрлэл, дэд бүтэц, аюулгүй байдал, уул уурхай зэрэг салбарт дроныг тасралтгүй ашиглах боломжийг олгож, хяналт шалгалтын ажлыг илүү хурдан, үр ашигтай болгох зорилготой юм.