Марафон бол зөвхөн гүйлт биш
Марафон бол зөвхөн гүйлт биш. Биеийн шингэнээ нөхөх, энергиэ ухаалгаар удирдах уралдаан юм. Ялангуяа хагас 21км, бүтэн 42 км зайд анхлан гүйгчид үүнийг анхаарна уу.
“Хана мөргөх” гэж юу вэ?
Хэчнээн бэлтгэлтэй, хүчтэй булчинтай байгаад шингэнээ, нүүрс усаа буруу тооцоолбол финиш дөхөхийн алдад хурд огцом унагадаг. Толгой эргэнэ, хөл хүндэрнэ. Булчин татна. Бие нь гацаж эхэлнэ. Анхаарал суларна. Цаашаа гүйж чадахгүй юм шиг мэдрэмж төрнө. Үүнийг hitting the wall буюу “хана мөргөх” гэж ярьдаг. Замаа дуусгахад маш хүнд болж ирнэ.
Ус хэтрүүлж уухын эрсдэл
Марафонд гүйгчдийн нэлээд хувь нь шингэн дутсандаа биш, ихдүүлсэнээс болж замаас гарсан байдаг. Hyponatremia буюу усаа ихдүүлэх. Ихдүүлэх нь багадуулахаас илүү эрсдэлтэй гэж үздэг. Ихэнх хүмүүс “ус уух хэрэгтэй” гэж боддог болохоос хэтрүүлж уух нь аюултай буюу таг зогсоож ч магадгүй гэдгийг мэддэггүй.
Шингэнээ ухаалгаар удирдах нь
Тэгэхээр шингэнээ зөв удирдаж чадвал гүйлтийн сүүлийн км-үүдэд ядрахгүй, эрч хүчтэй финиш хийх нь ээ. Усны цэгийг алдаж, өнгөрөөж балрав аа. Гэхдээ усны цэг дээр ирмэгц л ус руу дайраад, том том залгилаад зорилгоо умартаад байж болохгүй. Ухаалаг байгаарай. Та амжилттай финиш хийхээр гүйж яваа хүн шүү.
Garmin шингэний алдагдлыг хэрхэн тооцоолдог вэ?
#Garmin цаг гүйлт, бэлтгэлийн үеэр зарцуулсан хөлсийг тооцож гаргадаг. Мэдэх үү. Тэр байтугай бэлтгэлийн үеэр алдаж байгаа шингэний хэмжээг шууд цагныхаа дэлгэцээс харж болдог. Гүйх явцдаа алдаж байгаа шингэний хэмжээгээ харна гэсэн үг.
Бэлтгэл дууссаны дараа Garmin Connect-оос бэлтгэлийн үеэр хэдий хэмжээний хөлс гаргасан, хэдийг нь ууж нөхсөн, одоо хэдэн мл-ийн дутагдалтай байгааг хүртэл харж болдог.
Garmin ямар мэдээлэл дээр үндэслэдэг вэ?
#Garmin-ий хөлс, шингэн тооцоолох алгоритм нь тухайн хүний нас, хүйс, биеийн жин, хурд, цаг агаарын хэм, орчны чийгшил, зүрхний цохилт, VO₂ Max буюу хүчилтөрөгчийг хэр үр ашигтай зарцуулж байгаа дээр үндэслэдэг.
Бэлтгэлийн өмнө болон дараа биеийн жингээ тогтмол оруулаад хэвшчихвэл Garmin илүү бодитой мэдээллийг өгдөг байгаа шүү.
#Garmin-тай болоорой. Амжилттай финишийг хүсье.
Нийтлэл унших: https://www.facebook.com/story.php?story_fbid=4490759127847098&id=100007391648428&rdid=ilipUPPglUGxzyIC



