Монгол Улсад GARMIN брэндийн ухаалаг спорт болон эрүүл мэндийн төхөөрөмжүүдийн хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Гүйлт, дугуй, уулын аялал, фитнесс зэрэг төрөл бүрийн спортын үед зүрхний цохилт, нойр, стресс, хүчилтөрөгчийн түвшин зэрэг эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хянахын зэрэгцээ олон жилийн дата мэдээллийг хадгалж, хэрэглэгчийн бэлтгэл болон ахицыг нарийвчлалтай хянах боломжийг олгодог.
Мөн GARMIN ухаалаг цагнууд нь загвараасаа хамааран 7-60 хоног хүртэлх цэнэг барих чадвартай бөгөөд спорт, аялал, өдөр тутмын хэрэглээнд өндөр гүйцэтгэлтэйгээрээ онцлог юм.
Гүйлтээр дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг түгээж буй нийт оролцогч, тамирчиддаа баяр хүргэе.
Дэлгэрэнгүй мэдээллийг GeoShop Garmin Store сайтаас манай бүтээгдэхүүний мэдээллийг хүлээн авна уу.



