Газрын харилцаа, газрын хянан баталгаа болон газрын үнэлгээний чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан “Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа болон газрын ерөнхий үнэлгээний ажилд дрон технологи ашиглах нь” сэдэвт үнэ төлбөргүй сургалт 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү сургалтын зорилго нь газрын харилцаа, үнэлгээ, хянан баталгааны үйл ажиллагаанд дрон технологийг ашиглах боломж, орчин үеийн шийдэл, практик хэрэглээг танилцуулж, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд оршино.
Сургалтын хөтөлбөр
Сургалтын хүрээнд дараах сэдвүүдийг хамарна:
▪️ Дрон технологийн суурь ойлголт, хэрэглээ
▪️ Агаарын зураглал болон орон зайн мэдээлэл цуглуулах аргачлал
▪️ Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажилд дрон ашиглах боломжууд
▪️ Газрын үнэлгээ, хэмжилт болон дата боловсруулалтын орчин үеийн шийдлүүд
▪️ Тоног төхөөрөмжийн танилцуулга болон бодит хэрэглээний жишээнүүд
Оролцогчид сургалтын үеэр дрон ашиглан мэдээлэл цуглуулах, боловсруулалт хийх технологийн шийдлүүдтэй танилцаж, өөрсдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хэрхэн үр ашигтай ашиглах талаар практик мэдлэг олж авах боломжтой.
Сургалтын мэдээлэл
📅 Хугацаа: 2026 оны 06 сарын 08
👥 Оролцогчдын тоо: 20 хүнээр хязгаарлагдана
📍 Байршил: https://maps.app.goo.gl/rwZAYCzbgLe4sVjq8
Бүртгэл
📝 Бүртгэлийн холбоос: https://forms.gle/L7UgGcyH5ZJiVLJe7
Бүртгэлээр хамрагдах хүсэлтээ илгээсэн оролцогчид тухайн сургалтын анги дүүрсэн тохиолдолд дараагийн ээлжийн сургалтад хамрагдах боломжтой.
Мэргэжлийн үйл ажиллагаандаа дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлж, ажлын бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлэх энэхүү боломжийг бүү алдаарай.



